“Хатан Туулаа хайрлая” их цэвэрлэгээ болж байна

Өнөөдөр “Туулгол-Улаанчулуутын хогийн цэг биш” уриан дор “Хатан Туулаа хайрлая” их цэвэрлэгээ зохион байгуулахаар болжээ. Такси үйлчилгээ үзүүлдэг долоон байгууллагын 100 таксины цуваа өглөөний 09:00 цагаас Д.Сүхбаатарын талбайг тойрон Туул гол руу хөдөлж голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх аж.
Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс эхлэх бөгөөд байгаль дэлхийгээ хайрлан, хог хаяхгүй байхыг хувь хүн, албан байгууллагуудад уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ