Албан байгууллагууд халаалтаа өнөөдөр ч залгуулж болно

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дулааны төв шугам тоноглолд хийх засвар, шинэчлэлтийн ажлуудаа бүрэн дуусгаж, есдүгээр сарын 15-наас халаалт өгч эхэллээ.

Есдүгээр сарын 15-наас айл өрх, эмнэлэг, цэцэрлэг сургуулийн халаалтыг холбодог. Харин албан байгууллагуудын халаалтыг аравдугаар сарын 1-ний өдрөөс өгдөг байсан бол энэ жилээс эхлэн халаалтаа урьдчилан авахыг хүссэн албан байгууллагуудтай гэрээ хийж, дулааны эрчим хүчээр хангаж байна.

“Улаанбаатар дулааны сүлжээ” компани айл өрх, албан байгууллагууд хүсвэл халаалт залгуулах боломжийг есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн бүрдүүлсэн байна.

Нийслэлд одоогийн байдлаар 800 гаруй барилга, обьектын халаалтыг залгаад байна.

Аравдугаар сарын 1-нээс өмнө халаалт авах хүсэлтэй албан байгууллагууд Улаанбаатар дулаан сүлжээ компанид хандан, халаалтаа урьдчилан авахыг хүссэн өргөдлөө өгвөл дулааны эрчим хүчээр өнөөдөр ч холбож болохыг мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ