Ким Чен Ун: БНАСАУ-ын цөмийн хүчин байгуулах ажил бараг дуусав

БНАСАУ есдүгээр сарын 15-ны баасан гарагт баллистиkпуужин туршсанаа нотложээ. Тус орны удирдагч Ким Чен Уны тэмдэглэснээр, Умард Солонгосын цөмийн хүчин байгуулах ажил бараг дууссан байна. Өмнөд Солонгосын мэдээллийн Ёнхап агентлаг ингэж мэдээлжээ.

Баасан гарагт БНАСАУ Пхеньяны хотын захаас пуужин харваж, энэ нь Японы нутаг дээгүүр өнгөрөн, Номхон далайд унасан юм.Хариуд нь Өмнөд Солонгос өөрийн “Хёнму-2” гэдэг хоёр баллистик пуужинг Япон тэнгисийн зүг харавсныг РИА Новости агентлаг дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ