Болчимгүй авирлавал БНАСАУ-ыг устгана гэв

Америк БНАСАУ-ыг устгаж болно гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли сүрдүүлжээ. Тэр өнгөрсөн ням гарагт телевизийн CCN сувгийн нэвтрүүлгээр ингэж мэдэгдсэн байна.
“Хэрвээ Умард Солонгос цаашид болчимгүй авир гаргаж, АНУ өөрийгөө болон өөрийн холбоотнуудыг ямар нэг байдлаар хамгаалахад хүрвэл Умард Солонгосустаж үгүй болно” гэж Хейли хэлжээ.
Америкийн тал хариуцлагатай хандаж, дипломатын бүхий л арга хэрэглэхийг хүсч байгаа. “Хэрвээ энэ нь тус болохгүй бол, Жеймс Мэттис (АНУ-ын батлан хамгаалахын сайд ) ямар нэг юм бодох байх” гэж дипломатч хэлсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл бараг бүх боломжтой арга хэмжээ нэгэнт авсан, АНУ бүр “аргаа бараад байна” гэж Хейли мэдээлжээ.
БНАСАУ цөмийн хүчин байгуулахад бараг дөхөж ирээд байна гэж тус орны удирдагч Ким Чен Ун саяхан мэдэгдсэн юм.
Есдүгээр сарын 15-нд Умард Солонгос зүүн чиглэл рүү “Хвасон-12” пуужин харавсан билээ. Пуужин Японы нутаг дээгүүр өнгөрч, 3700 орчим километр нисчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ