Эйнштейнээс илүү IQ-тай 14 настай сурагч

14 настай сурагч Ртвик Пател нь Стивен Хокинг, Альберт Эйнштейн зэрэг суут хүмүүсийн IQ-тестийн дээд үзүүлэлтийг эвдэж чаджээ. Ийнхүү одоо ухаантай хүүг оюуны хамгийн өндөр коэффициент бүхий хүмүүсийг нэгтгэдэг “Менса” байгууллагад бүртгэж авчээ.

Ртвик дэлхийн дээд амжилт тогтоогоод байгаа ч,ийм өндөр үзүүлэлт түүний хувьд тун санаандгүй явдал болсон байна.

2016онд Ртвик Пател олон үндэстний математикийн олимпид түрүүлснээр, дэлхийн хамгийн ухаантай 50 сурагчийн жагсаалтад орсон байна. Тэрээр математик сонирхохын зэрэгцээ латин, эртний грек, герман, франц хэлж үзэж, саксфон, лимбээр тоглодог гэнэ. Мөн спорт сонирхдог бөгөөд каратегийн хоёрдугаар дантай юм. Ирээдүйд хүү Оксфорд юмуу Кембрижийн их сургуульд суралцахаар мөрөөдөж байгаа аж.

Ртвик ийм өндөр оноо авсан анхны хүүхэд биш юм. Өнгөрсөн онд 13 настай Николь Барр охин “Менса” байгууллагын тестийн дүнгээр 162 оноо авсан нь Альберт Эйнштейн, Стивен Хокинг зэрэг суу эрдэмтдийн оюуны түвшингээс илүү гарсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ