Ачигчаас алдартай дуучин хүртэл

Оросын ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, ЗСБНХУ болон ОХУ-ын төр, засгийн газрын шагналтан Иосиф Кобзон 80 хүрлээ. Эстрадын тайзнаа 60 жил дуулахдаа иргэний, комсомолын, дайны тухай, романс, дуурийн ари, ариозо зэрэг 3000 гаруй дууг урын сандаа хуримтлуулжээ. Эдгээр дууг оросын бүх иргэн дуулах дуртай.Иосиф Кобзоныг юуны учир хайрлаж, хүндэтгэдэг вэ?
Гиннессийн номондбичигджээ
Эрин цагийн дуу хоолой гэж Кобзоныг нэрлэдэг нь санамсаргүй хэрэг бишээ. Тэрээр 11 наснаасаа Оросын хамгийн нэртэй дуучинд тооцогдож байсан юм. 150 гаруй шагнал хүртсэнээр тэр Гиннессийн номонд бичигджээ.
Ачигчаар ажиллаж байв
Дуучин Гнесиний академийн оюутан байхдаа концертод өмсөх хувцасны мөнгө олохоор галт тэрэгний буудалд ажиллахад хүрч байсныг мэдэх хүн цөөн. Тэр үед худалдаж авсан хувцасаа өмсөж зөвлөлтийн шинэ жилийн гол шоуны их тайзнаа гарч байжээ.
Шөнөжин үргэлжилсэн концерт
Концертын амьдрал олон жил үргэлжилжээ. 2007 онд 70 насныхаа ойгоордуучин Кремлийн ордон дотуур зугаацаж яваад, цагийг ор тас мартаж орхижээ. Шоу оройн долоогоос өглөөний бараг найман цаг хүртэл үргэлжилсэн байна.
Од эрхэст хүрсэн алдар гавьяа
Иосиф Кобзон бол үнэхээр од эрхэсийн дуучин гэлтэй. Олон улсын одон орон судлалын каталогт бүртгэгдсэн нэг гарагийг түүний нэрээр нэрлэсэн юм.Крымын одон орныг судлах оргилын судлаач түүний нэрэмжит болгосон багаодны ордыг нээжээ.
Долоон ачтайөвөө
Харин гэр бүлийн хүрээнд Иосиф Давыдович зүгээр л нөхөр, долоон ачтай өвөө юм. Ач нар нь түүний хамгийн гол сонсогчид гэж тэрээр хэлдэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ