Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн тов тодров

Оросын сонгуулийн төв комиссын нарийн бичгийн дарга Майя Гришина хөдөлмөрийн яамны төслийг тайлбарлахдаа ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-нд болно гэж мэдэгдэв.
Хэрвээ думийн депутат Наталья Поклонская (“Нэгдмэл Орос” нам)нэрээ дэвшүүлвэл, ирэх сонгуулиар түүнийг дэмжихэд бэлэн байгаагаа Хаант ёсны намыг үндэслэгч Антон Баков есдүгээр сарын 15-нд мэдэгдсэн юм. Депутат татгалзсан хариулт өгөөд "Миний хувьд ганцхан нэр дэвшигч бий. Энэ нь одоогийн төрийн тэргүүн Владимир Путин юм" гэж мэдэгдсэн билээ.
Хуулийн дагуу, шинээр сонгогдохерөнхийлөгч энэ албан тушаалд зургаан жил ажиллана. Путин нэрээ дэвшүүлэх эрхтэй ч, тэрээр ийм бодолтой байгаагаа хараахан зарлаагүй байгаа юм. ОЛАН-ын удирдагч Владимир Жириновский, бизнесч Сергей Полонский нар нэрээ дэвшүүлэх бодолтой байгаа аж. Мөн ОХУ-ын коммунист намын дарга Геннадий Зюганов сонгуульд оролцохоо үгүйсгэхгүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ