АНУ Афганистанд гурван мянган цэрэг илгээнэ

АНУ Афганистанд гурван мянга гаруй цэрэг нэмж илгээх гэж буй талаар АНУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Майкл Эндрюс даваа гарагт мэдээлжээ.

Оператив байдалд үндэслэн Өмнөд Азид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын баримтлаж буй стратегийн хүрээнд Афганистанд америкийн гурван мянга орчимцэргийн албан хаагч нэмж илгэхийг зөвшөөрснөө БХЯ-ны сайд Жеймс Мэттисмэдээлснийг албан ёсны төлөөлөгч нотлосон байна.

Нарийн ширийн зүйлийг (цэргийнхнийяс тоо, тоног төхөөрөмжийн тоо, илгээх тов)дурдахгүй, учир нь ингэх нь дайсанд туслаж болох юм гэж батлан хамгаалах байгууллагын төлөөлөгч хэлжээ.

Тоо гаргах шинэ системийн дагуу,Афганистан дахь америкийн цэргийн тоо 11 мянга байгааг АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны төлөөлөгч түрүүнд нь зарласан юм. Тийнхүү одоо энэ цэргийн тоо ойролцоогоор 14 мянга болно гэдгийг хэвлэлд дурдаж байна.

АНУ 2001 оны намар Афганистанд одоогийн цэргийн ажиллагааг эхлүүлсэн юм.2011 онд Афганистанд АНУ-ын 101 мянган цэрэг байжээ. Уг кампанит ажлын үеэр америкийн 2,3 мянга гаруй цэргийн албан хаагч алагдаж, 17 мянга гаруй хүн шархадсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ