АНУ-ын сенат антивирусийн программ хэрэглэхийг хориглов

АНУ-ын конгрессын сенат төрийн байгууллагуудыг “Касперскийн лабораторийн” бүтээгдэхүүн хэрэглэхийг хоригложээ.

Үүнийг 2018 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт оруулжээ. Уг засварыг 89 сенатч дэмжиж, 8 сенатч эсэргүүцсэн байна. Засварыг санаачлагчдын нэг ардчилсан намаас сонгогдсон сенатч Жанна Шахин "Касперскийн бүтээгдэхүүнээс татгалзах нь манай үндэсний аюулгүй байдлын нэг бодитой эмзэг зүйлийг авч хаяж байна гэсэн үг” гэж мэдэгджээ.

Батласан хуулийн төсөлд “Касперскийн лабораторийн” программыг иргэний болон цэргийн байгууллагуудад хэрэглэхийг хориглож байна. АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамКасперскийн аливаа программыг 90 өдөрт багтаан устгахыг тус орны төрийн бүх байгууллагад есдүгээр сарын 13-нд уриалсан юм. Гэхдээ хүчний байгууллагуудэнэ захирамжид хамаарагдахгүй ажээ.

Зургаадугаар сарын сүүлчээр Холбооны мөрдөх товчооны ажилтнууд АНУ-д аж төрдөг “Касперскийн лабораторийн” 10-аад ажилтантай уулзсан байна.Вирусийн эсрэг компанийн ажилтнуудын талаар гомдол гаргаад байх зүйл байхгүй,интивирус ямар мэдээллийг Орост дамжуулж болдогийг тодруулах гэсэн юм гэж тэгэхэд тусгай албаныхан хэлж байжээ.

Кибер тагнуул хийж, кибер орон зайд түрэмгий үйл ажиллагаа явуулж байна гэсэн АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамны зэмлэлийг “Касперскийн лаборатори” няцаасан юм. “Цаг үеийн геополитикийн нөхцөл байдлын шахалтаар, ямар ч нотолгоогүйгээр хувийн компанийг гэм буруутай хэмээн үзэж болдогт бид урам хугарч байна” гэж тус компанийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ