Трамп НҮБ-ын гишүүн орнуудыг бүрэн эрхт байдлаа хамгаалахыг уриалав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр НҮБ-ын гишүүн орнууд “Украинаас аваад, Өмнөд Хятадын тэнгис хүртэл” бүрэн эрхт байдлаа хамгаалах ёстой” гэжмэдэгдэв.

“Бид эрх зүйг хүндэтгэх, хил хязгаарыг хүндэтгэх, соёлыг хүндэтгэх явдал, дэлхий нийтийн хамтын ажиллагааг дэмжих ёстой” гэсэн байна.

Ингэхдээ Трамп АНУ-ын эрх ашигийг ямагттэргүүндтавих болно гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэр НҮБ-ын гишүүн улсуудын удирдагчдад хандаж хэлэхдээ, “өөрсдийн орны удирдагчийн хувиар та бүхэн өөрийн орны эрх ашигийгямагт эхний байранд тавих болно, тавих чёстой” гэж дурдсан байна.

“Хариуд нь огт юу ч авахгүй байгаа өрөөсгөл хэлцлийн төлөөнөө өөрийгөө ашиглуулахыг АНУ цаашид зөвшөөрөхгүй” гэж ерөнхийлөгч хэлсэн байна. АНУ хэнд ч өөрийн амьдралын хэв маягийг тулгахыг оролдоогүй, харин ч “орон бүрийн хувьд сайн үлгэр дууриал болохыг” л хүсч байдаггэж тэр батлан илэрхийлжээ.

Мөн АНУ НҮБ-ын төсөвт бусад орныг бодволхавьгүй их татвар төлдөгийг Трам дурдсан байна.

“АНУ бол НҮБ-ын гишүүн 193 орны нэг, ингэхдээ бид нийт төсвийнх нь 22%, магадгүй үүнээс ихийг ч бүрдүүлдэг. Энэ нь шударга бус юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд,хэрэвНҮБ-ын зарласан бүхий л зорилго, ялангуяа энх амгалан байдал тогтоох зорилго хэрэгжиж чаддаг бол, ийм мөнгөөгөхөөсяахав” гэж тэр мэдэгджээ.

Түүнчлэн Трамп БНАСАУ, Ираныг дахин шүүмжлэв. Пхеньяны эрх баригчид өөрийн иргэдийг устгаж, дэлхийд асар олон хүнийг хөнөөхөөрзаналхийлж байна гэж тэр буруушаажээ.

“АНУ маш хүлээцтэй, АНУ хүчтэй улс, гэвч хэрвээ биднийг өөрийгөө болон манай холбоотнуудыг хамгаалахад хүргэх аваас, Умард Солонгосыг бүрэн устгахаас өөр сонголт бидэнд үлдэхгүй. Хүн-пуужин (Ким Чен Ирийг хэлж байна) өөрийгөө болон өөрийн дэглэмийг хорлох үйлдэл хийжбайна. АНУ Умард Солонгосыг устгахад бэлэн, ингэжч чадна,гэхдээ ингэхшаардлага гарахгүй хэмээн найдаж байна” гэж Америкийн ерөнхийлөгч хэлсэн байна.

Трамп мөн Ираныг “өөдгүй орон, хүчирхийлэл экспортлодог “авилгын дарангуйлагч орон” гэж тодорхойлжээ.Ираны эрх баригчид “энх амгалан байдлыг бусниулах үйлдэл” хийсээр байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг тэднийг зогсоох хэрэгтэй” гэж тэр хэлсэн байна.

Дональд Трамп Куба, Венесуэлд хориг арга хэмжээгээр цаашиддарамт шахалтүзүүлэхээ амлажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ