Мексикт болсон газар хөдлөлтөд 130 хүн амь үрэгджээ

Мексикийн нийслэл Мехикод газар хөдөлсний дараа онц байдал зарлажээ. Тус хотод амь үрэгдэгсдийн тоо 130-аас давсныгРойтерс агентлаг уламжилсан байна.

Мексикт мягмар гарагт 7,1 баллын хүчтэй газар хөдлөжээ. Үүний улмаас дор хаяад 130-аад хүн амь үрэгдээдбайна. Газар хөдлөлтийн голомт нийслэлээс урагш 111 километрт Ахочьяпон суурингаас зүүн урагш 12 километрт,57 километрийн гүнд байжээ. Тус оронд 3,8 саяас цөөнгүй хүн гэрэл цахилгаангүй болоод байна.

Газар доорх түлхэлт мягмар гарагт орон нутгийн цагаар 13 цаг 14 минутад (УБ-ын цагаар лхагва гарагийн шөнийн 02 цаг 14 минут – ред.,)бүртгэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ