Трампын сүрдүүлгийн эсрэг хатуу мэдэгдэл хийв

БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ли Ён Хо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор лхагва гарагт Нью-Йоркт ирсэн. Энэ үеэр тэрээр АНУ болон түүний холбоотнуудад аюул занал учирвал БНАСАУ-ыг бүрмөсөн устгана гэсэн Дональд Трампын сүрдүүлгийн талаар эрс хатуу мэдэгдэл хийсэн байна.

Трамп мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган дээр үг хэлэхдээ, өөрийнх нь улсад юмуу холбоотнуудад нь аюул занал учирсан тохиолдолд БНАСАУ-ыг “бүр мөсөн устгана” гэж мэдэгдсэн юм.

“Хэрвээ тэр энэ нохойн хуцалтаараа биднийг айлгаж болно хэмээн бодож байгаа бол, энэ нь үнэхээрийн нохойн зүүд” гэж Умард Солонгосын гадаад бодлогын байгууллагын тэргүүний хэлснийг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлжээ. Дипломатч “нохой хуцаж, жин явсаар л байна” гэсэн солонгосын зүйр үгтэй холбон,үгээртоглосныгдээрх агентлаг дурдсан байна. Солонгос хэлэнд “нохойн зүүд” гэдэг хэллэг нь утгагүй, дэмий балай зүйл гэсэн утгатай аж.

Ли Ён ХоНью-Йоркт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштэй уулзах төлөвтэй байна.БНАСАУ-ын дипломатч есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхээр төлөвлөжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ