Герхард Шройдер: Оросууд Крымыг буцааж өгөхгүй

ХБНГУ-ын канцлер асан Герхард Шройдер “Штерн” сэтгүүлд ярилцлага өгөхдөө Орос улс Крымын хойгийг хэзээ ч буцааж өгөхгүй гэж мэдэгдсэн байна. “Оросын нэг ч ерөнхийлөгч Крымыг өөрийн бүрэлдэхүүнээс гаргахгүй гэдгийг би харж байна” гэжээ.
Германы одоогийн эрх баригчид эсрэг зүйлийг шаардахдаа Оростой харилцаагаа муутгаж, нийтлэг түүхээр холбогдсон ард түмнүүдийг муудалцуулах эрсдэл учруулж байна гэж Шройдер онцлон тэмдэглэжээ.
Орос-германы харилцааны асуудалд АНУ-ыг баримжаалахгүй байхыг хуучин канцлер бас уриалсан байна. “Орос улс хүчтэй байх нь АНУ-д хэрэггүй. Германд өөрийн гэсэн ашиг сошнирхол бий” гэж тэр хэлжээ.
“Ард түмний ардчиллын орнуудтай” яриа хэлцээ хийх боломж олгосон канцлер Вилли Брандтын “дорнын шинэ бодлогоос” үлгэр дууриал авахыг Шройдер Германы эрх баригчдад зөвлөсөн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ