Ким Чен Ун: АНУ-ын солиотой өвгөнийг номхоруулна

Ким Чен Ун НҮБ-д Трампын хэлсэн үгийг дайн зарласан хэрэг гэж үзжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын НҮБ-ын Ерөнхий Ассамбалейн чуулганы индрээс хэлсэн үгийг тус улсад дайн зарласан хэрэг хэмээн үзжээ. Энэ талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдэгдэл тараасан байна.
“Трамп манай улсыг устгах зорилгоор дайн зарласан учир бид адилхан түүхэнд байгаагүй хатуу хариу арга хэмжээ авах болно. Америкийн солиотой өвгөнийг би номхоруулна” гэж мэдэгдэлд тэмдэглэснийг хэвлэлд дурджээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор ирсэн Умард Солонгосын ГХЯ-ны тэргүүн Ли Ён Хо америкийн ерөнхийлөгчийн хэлсэн үгийг “нохойн хуцалт” хэмээн тодорхойлсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ