Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна

Мехико хотод болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 273 болж нэмэгдлээ гэж Мексикийн Гадаад хэргийн сайд Луис Видегарай мэдээлжээ.

“Одоогийн байдлаар 273 хүн амь насаа алдаж, Мехико хот болон манай улсын төв нутгийн олон сууринд их эвдрэл учирч, олон хүн бэртэж гэмтлээ” гэж Мексикийн ГХЯ-ны тэргүүн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ мэдээлжээ.

Мягмар гарагт Мексикт 7,1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Газар хөдлөлтийн улмаас таван сая орчим хүн гэрэл цахилгаангүй болжээ. Одоогийнбайдлаар газар хөдлөлтөд өртсөн нутгуудад сэргээн босгох ажил эрчимтэй өрнөж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ