Дэлхийн хамгийн баян эмэгтэй нас баржээ

Дэлхийн хамгийн баян эмэгтэй, “L‘Oreal” компанийн хамтран эзэмшигч Лилиан Беттанкур нас барсныг Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Францын бизнесчхатагтай 94 настайдаа хорвоог орхижээ.

“Форбс” сэтгүүлийн газраас гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэрээо 14-т орсон юм. Түүний хөрөнгө нь 44,7 тэрбум ам. доллараар үнэлэгддэг байна.

1909 онд эцэг Эжен Шюллегийн үүсгэн байгуулсан гоо сайхны барааны аварга томкомпанийн 33 хувь нь Беттанкурт ногдож байжээ.

15 настайдаа тэр компанид дагалдангаар ажиллаж эхлэсэн байна. 1957 онд Беттанкур “L‘Oreal” компанийг өвлөж, түүний гол хувь нийлүүлэгч болжээ.Гоо сайхны барааны компани хувь нийлүүлсэн компани болсон хэдий ч, Беттанкур хувьцааны хяналтын багцыг хадгалж үлдсэн байна. 1974 онд тэрээр компани дахь өөрийн хувийн бараг талыг “Nestlе” компанийн хувьцааны гурван хувиар сольжээ.

2007 онд Беттанкурын цорын ганц охин нь өөрийн найз нарын нэг Франсуа-Мари Баньед 1,3 тэрбум евро бэлэглэсэнтэй холбоотой дуулиант явдлаас болоод Лилианыг ухаан санаа самуурсан хэмээн хүлээн зөвшөөрөхийг шүүхээр дамжуулан шаардаж байсан юм.

Хувьдаа ашиг хонжоо олохын тулд эхийнх нь бие, сэтгэцийн сул талыг ашигласан гэж Баньег бас зэмлэж байжээ. 2011 онд Беттанкурыг асран хамгаалах эрхийг түүний охин болон хоёр зээд нь шилжүүлсэн юм.2012 онд зээ нарынх нь нэг компанийн захирлуудын зөвлөлийн суудалд суусан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ