Хүн аль насандаа үхэхээс илүүтэй айдаг вэ?

Америкийн хэсэг эрдэмтэн судалгаа явуулж хүн хэдэн насандаа үхэхээс илүүтэй айж, ямар үед үүнд санаа зовдоггүйг илрүүлснийг хэвлэлд дурджээ. Судалгааны дүн сэтгэл судлаачдыг гайхашруулсан байна.
Тухайлбал, АНУ-ын туршлагатай эрдэмтэд сэтгэл судлаачидтай хамтран залуус болон настай хүмүүсийн санаа бодлыг асуужээ.
Настай хүмүүс нөгөө ертөнцөд очихоос жилээс жилд айхаа больж, харин залуу хүмүүс эрт үхэхээс маш их айдгийг тодруулсан байна. Судалгааны үр дүнд хүмүүс 20 насандаа үхэхээс айж, 60 орчим насандаа үхлээс айхаа больдог байна.
Үхэхээс айж түгшдэг хүмүүс илүү шүтлэгтэй байдгийг эрдэмтэд бас илрүүлсэн байна. Тэдний хувьд үхсэний дараа дахин амьдардаг гэдэгт итгэж, шашин шүтэж явахыг илүүд үздэг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ