Хурууг нь тас цавчсан нөхрөө уучилжээ

Австралийн нэгэн эмэгтэй маргалдах үеэр өөрийнх нь гар, хөлийн хоёр хоёр хурууг мачете хутгаар тас цавчсан нөхрөө уучилжээ. Эмэгтэй салмаар байна гэснээр хэрүүл эхлэх шалтгаан болсон байна.

Энэ аймшигт хэрэг 2016 оны наймдугаар сарын 29-нд Сидней хотын гудамжинд болжээ. 45 настай Типерия Афамилиона 50 настай нөхөр Эйтайнигийн хамт машинаар явж байсан аж. Ийнхүү тэд муудалцаж, эхнэр нь чамаас салмаар байна гэж нөхөртөө хэлжээ.

Энэ үеэр Эйтайни машинаа зогсоож, суудал дороосоо мачете хутга гаргаад, эхнэрийгээ хамаа намаагүй цохисон байна. Эмэгтэй нүүрээ хамгаалахыг оролдсон боловч биедээ арав орчим гүн шарх авчээ. Ингээд Типерия машин доогуур оржнуугдах гэхэд уурлаж хилэгнэсэн нөхөр нь хөл, гарынх нь хоёр хоёр хурууг тас цавчсан байна.

Ийнхүү тэр эрийг баривчилж 2022 оноос өмнө суллахгүйгээр есөн жил хорих ял оноожээ. Шүүх хуралдааны явцад хохирогч эмэгтэй өөрийнх нь зан авир болсон явдлын нэг шалтгаан болсоныг дурдахдаа,нөхрийгөөөршөөхийг өөрийн болон гурван хүүхдийнх нь өмнөөс хүссэн байна. Типериянөхрийгөө “гэр бүлдээ үргэлж санаа тавьдаг сайхан сэтгэлтэй үнэнч хүн” гэжээ.

Харин одоо тэр эмэгтэй шүүхэд дахин өргөдөл бичиж, нөхрөө уучилсан гэдгээ илэрхийлснийг “Sun” сонинд бичсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ