С.Лавров: АНУ БНАСАУ-д цохилт өгч зүрхлэхгүй

Интерфакс агентлагийн мэдээлснээр АНУ БНАСАУ-д цохилт өгч зүрхлэхгүй. Учир нь Пхеньяны эрх баригчдыг цөмийн зэвсэгтэй гэдгийг мэдэж байгаа гэж С.Лавров үзжээ.
“Иракт үй олноор хөнөөх ямар ч зэвсэг үлдээгүй учир Америкчууд тэдэнд цохилт өгсөн юм. Ийнхүү америкчуудУмард Солонгост цохилт өгөхгүй. Учир нь БНАСАУ-д цөмийн зэвсэг бий хэмээн сэжиглэж биш, харин яг баттай мэдэж байгаа юм” гэж оросын ГХЯ-ны тэргүүн онцолсон байна.
"Хэрвээ энэ таамаглал нотлогдохгүй бол бид урьдчилан таахад хэцүү байдалд орж мэдэх юм. ӨмнөдСолонгост төдийгүй, Умард Солонгос, Японд гэм зэмгүй олон арван мянган иргэн шаналах болно. Мөн Орос, Хятад хоёр хажууд нь байдаг” гэж Лавров хэлжээ.
Солонгосын хойгийн хямралыг хэрхэн шийдвэрлэх тухай сайд ярихда “гагцхүү эвтэйхэн, ятгаж үнэмшүүлэх аргаар л шийдвэрлэх хэрэгтэй" гэв.
БНАСАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ли Ён Хо аравдугаар сарын 23-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ, Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг доромжилсны хариуд АНУ-д цөмийн цохилтөгнө хэмээн сүрдүүлсэн билээ. Хэрвээ сайд төрийн тэргүүнийхээ өмнөөс хэлсэн бол, БНАСАУ удаан оршин тогтнохгүй гэж Трамп хариу мэдэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ