2018 оны өвлийн олимпийн медалиуд хамгийн өртөг өндөртэй бүтээгджээ

Ирэх оны хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмын шагналыг танилцуулжээ. Медалиуд нь орчин үеийн олимпийн наадмын түүхэнд хамгийн хүнд, ашигласан материалын өртөгөөр хамгийн үнэтэйд тооцогдож байгаа аж.

Тухайлбал, олимпийн аварга болон шагналтнууд хагас килограмм жинтэй медаль зүүх гэнэ. Олимпийн алтан медаль хамгийн хүнд буюу 586 грамм байхаас гадна, мөнгө 580 грамм, хүрэл нь 493 грамм жинтэй байх аж. Диаметр нь 9,25 см бөгөөд нийт 259 багц медаль хийсэн байна.

Ийнхүү 2018 оны өвлийн олимпийн наадмын медалиуд нь орчин үеийн олимпийн наадмын түүхэнд жингээрээ хамгийн хүнд нь болж байгаа аж. Өмнө нь 2016 оны Ванкуверын наадам дээд амжилтыг тогтоосон бөгөөд медалиуд нь 500-576 хүртэл грамм жинтэй байжээ.

Солонгосын сэтгүүлчид 2018 оны өвлийн олимпийн наадмын медалиудын дундаж өртөгийг гаргасан байна. Тодруулбал, медалиудыг дунджаар 900-1000 ам.доллараар хийжээ. Харин 2012 оны Лондоны олимпийн наадмын медалиуд 700 орчим ам.долларын өртөгтэй байсан аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ