“Харь гарагийн” хүүхэд нас баржээ

Энэтхэгийн Уттар-Прадеш мужид төрөөд ердөө хоёр өдөр болсон хүүхэд нас барсан байна. Тус хотын оршин суугчид Ридли Скоттын кинонд гардаг харь гарагийн хүнтэй төстэй учир хүүхдийг “Харь гарагийн” гэж нэрлэжээ.

Хүүхдийн нүүр бүрэн төлөвшиж бүрдээгүй бөгөөд хамар, чихгүй төржээ. Гэхдээ нааш бүлтийж гарсан том нүдтэй төрсөн байна. Хүүхдийн ээжийнх нь хэлснээр түүний бие сайн, уйлдаггүй байсан бөгөөд унтаад дараа өдөр нь сэрээгүй байна. Түүнийг эмч нарт ч үзүүлж амжаагүй аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ