Оросын генерал Сирид амь үрэгджээ

РИА Новости агентлагийн мэдээлснээр ерөнхий цэргийн тавдугаар армийн командлагч дэслэгч генерал Валерий Асапов Сирид амь үрэгдсэн байна.
Мөн “Говорит Москва” радиостанц тус армийн штабаас мэдэгдсэнийг иш татахдаа, Дейр-эз-Зор хотын ойролцоо Асаповын хамт бас хоёр хурандаа алдагдсаныг тодруулсан байна. Дээд тушаалын офицеруудын байсан командлалын байрыг минометын сум оносныг эх сурвалж мэдээлжээ. Сум байг яг оносныг үзвэл хэн нэгэн этгээд байг зааж өгсөн байж болохыг үгүйсгэхгүй байна.
Террорын “Исламын улс” бүлэглэл дайчид ийнхүү буудсаныг Оросын батлан хамгаалах яамнаас тодруулсан байна.
Асапов цэргийн зөвлөхүүдийн багийн ахлагч байсан бөгөөд хотыг чөлөөлөх ажиллагааг удирдахад Сирийн цэргийн захирагч нарт туслаж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ