Дайны үед олзлогдож байгаагүй үндэстэн, ястнууд

X-true сайтад тулалдааны үед дайсанд олзлогдон бууж өгөхийн оронд үхлийг сонгодог байсан хуучин зөвлөлтийн хамгийнзоригтой үндэстнүүдийн жагсаалтыг гаргажээ.
Тувагийн дайчдыг Германы цэргүүд “Хар үхэл” хэмээн нэрлэдэг байжээ. Эх орны дайны үед Тува хүн ам цөөтэй байсан хэдий ч, найман мянган цэрэг сайн дураараар байлдахаар явжээ. Сурмиче тосгоны ойролцоох байрлалд цуст тулаан болж, энэ үеэр Тувагийн 10 пулеметчин амь үрэгджээ. Гэхдээ хэн ч олзлогдоогүй учир Германы цэрэг Тувачуудыг “Хар үхэл” хэмээн нэрлэх болсон байна.
Кавказын үндэстнүүд хэзээ ч олзлогдохгүй гэж Коран судраараа тангараг тавьж байжээ. Жишээ нь, Умард Кавказын үндэстэн, ястнуудын зургаан хорооноос бүрдсэн дивизийн дайчид өөрсдөө олзлогддоггүй дайсныг олзлодоггүй байснаараа нэрд гарчээ.
Туркменчүүд хаант засгийн армид маш нэртэй байсан аж. Тэд байлдах ур чадвараараа алдартай бөгөөд нэг цэрэг таван цэргийн дайтай байлдаж байсан гэдэг. Туркменчүүд өргөсөн тангарагтаа маш үнэнч байж, олзлогдохыг хамгийн аймшигтай гэмт хэрэг хэмээн үзэж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ