Эрдэмтэд Пасхи арлын нууцыг тайллаа

Пасхи аралд чулуун хөшөөнүүдийг хэн босгосныг Дейвисийн Калифорнийн их сургуулийн судлаачид тогтоожээ. Эрдэмтэд тус нутаг дэвсгэрийн хөгжлийн оргил үеийн оршин суугчдын тоог гаргаад хүний чадавхи, хөгжлийн түвшин нь нийт аралд асар том хөшөөнүүд босгох боломж олгосон байна гэсэн дүгнэлт хийжээ.
Ийнхүү эрдэмтэд 900 хөшөө байдаг домогт Пасхи арлын гол нууцыг тайлсан байна. Энэ нь Дейвисийн Калифорнийн их сургуулийн мэргэжилтнүүдийн судалгааны материалаас олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд тодорхой болжээ.
Энэхүү соёл иргэншил хүний үлэмж чадавхи, хөгжингүй нийгмийн хэвшилтэй байсан нь өнөөг хүртэл дэлхийн эрдэмтдийн сэтгэлийг эзэмдэж буй асар том хөшөөг хийж, суурилуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Хөшөөнүүдийг босгосон үед Пасхи арлын хүн ам барагцаалвал 17 мянга байсныг дурджээ. Тэд нийгмийн нарийн бүтэцтэй байсан хэдий ч, гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдмал нөхцөлд аж төрж байсан байна. Ингэхдээ хөдөө аж ахуйн эдлэн газар шавхагдаж, омог хоорондын дайн эхэлснээс болж энэ нутагт оршин тогтнож байсан соёл иргэншил мөхжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ