Оросын ШУА-ийн шинэ ерөнхийлөгч тодров

Александр Сергеев Оросын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн санал хураалтад ялсныг хэвлэлдмэдээлжээ.

Хоёр дахь шатны санал хураалтад тэр 1045 санал авсан байна. Түүний өрсөлдөгч Роберг Нигматуллин 412 санал авчээ.

62 настай Сергеев сүүлийн хоёр жил Оросын ШУА-ийн хавсарга физикийн хүрээлэнг тэргүүлж байжээ. Эрдэмтэн лазерын физик, фемтосекундийн оптик, долгионы шугамын биш үзэгдлийн онол, плазмын физик, биофотоникийн салбарт дагнан ажилладаг байна.

Энэ албан тушаалд нийтдээ таван хүн өрсөлдсөн юм. Ялалт байгуулахад ердийн олонхийн санал шаардлагатай байжээ.Хоёр дахь шатанд Нигматуллин, Сергеев хоёр үлдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ