Нобелийн мөнгөн шагналын хэмжээг нэмэгдүүлжээ

Нобелийн сангийн захирлуудын зөвлөл шагналын хэмжээг 1 сая швед кроноор (123 мянган ам.доллар) нэмэгдүүлж, 9 сая швед крон (1,118 сая ам. доллар) болгохоор шийдвэрлэснийг уг шагналын албан ёсны сайтад мэдээлжээ.
Номинац бүрийн шагналын хэмжээ 9 сая крон байхаар 2017 оны есдүгээр сарын 14-ний хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Энэ нь мөнгөний хэмжээ өмнөх оныхтой харьцуулвал 1 сая кроноор нэмэгдэж буй юм гэж сангийн мэдээнд дурджээ.
2011 онд Нобелийн шагналын хэмжээ 10 сая крон (1,5 сая ам. доллар) байсан бол, дөрвөн жилийн дараа 8 сая крон болж багассан юм (эдийн засгийн таагүй байдлын шалтгаанаар). Шведийн кроны ханш суларсантай холбогдон 2015 онд шагналын хэмжээ 1 сая ам. доллараас бага буюу 958 мянган ам.доллар болсон аж.
"Шагналын мөнгө багагүй нэмэгдэх бөгөөд шагналтнуудад швед кроноор шилжүүлнэ. Гэтэл олон орны үндэсний валютын ханш суларсан юм" гэж сангийн гүйцэтгэх захирал Ларс Хайкенстен сурвалжлагчид хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ