”ИУ” бүлэглэлийн гол зорилгыг нэрлэв

Нисэх онгоц, нисэх буудлууд нь “Исламын улс” (ИУ) бүлэглэлийн террористуудын анхаарал хандуулдаг гол бай хэвээр байна. Террорын эсрэг үндэсний төвийн захирал Николас Расмуссен ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.

“Хохирогчдын тооны тухай ярихгүй юмаа гэхэд, нисэх онгоц устгах юмуу нисэх буудалд террорын ажиллагаа үйлдэхээр санаархасан тохиолдолд чэдийн засгийн ямар хохирол учруулж болохыгтэд (террористууд)ойлгож байгаа” гэж захирал хэлсэн байна.

Түүний дурдсанаар, тэд террорын ажиллагааүйлдэх шинэ шинэ арга сүвэгчилж, аюулгүй байдлыг хангах системийн сул талыг хайж байдаг гэж тэр мэдэгджээ.

Европт террорын ажиллагаа үйлдэх аюул байгааг АНУ-ын төрийн департамент есдүгээр сарын 4-нд анхааруулсан юм.Америкийн шинжээчдийн үзэж байгаагаар,жуулчдын ихэд сонирходог дурсгалт газар, тээврийн сүлжээ, зах болон худалдааны төвүүд халдлагад хамгийн ирх өртөмтхий хэвээр байгаа ажээ.

“Үүнээс гадна,зочид буудал, ресторан, шашны зан үйл үйлддэг газар, парк, олныг хамарсан арга хэмжээ, сургууль, нисэх буудал болон бусад эмзэг объект хийж болзошгүй халдлагын голбайхэвээр байна” гэж мэдээнд дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ