"Исламын улс" бүлэглэлийн толгойлогч амьд байв

“Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади өөрийн талынханд хандаж үг хэлжээ. “Аль-Фуркан” бүлэглэлийн суртал нэвтрүүлгийн алба энэ үгийг нийтлэснийг террористуудын үйл ажиллагаанд мониторинг хийдэг телевизийн “Directorate 4” сувгаармэдээлсэн байна.
Аль-Багдадигийн хөндөж ярьсан сэдвүүдээс үзвэл Сири, Иракийн засгийн газрын цэрэгтэй “ИУ” бүлэглэлийн гишүүдийн хийж буй зэвсэгт мөргөлдөөний бүсэд болж байгаа явдлыг тэр сайн мэдэж байгаа бололтой.
Тухайлбал, Сирийн тухайхэлэлцээнд оролцогчдын “Астана-6” уулзалт есдүгээр сарын дундуур болсныг түүний үгэнд дурдсан байна. Үүнээс гадна, Умард СолонгосАНУ, Японыг сүрдүүлж байгааг Аль-Багдади дурдсан нь бичлэгийг хоёр долоо хоногоос илүүгүй хугацааны өмнө хийсэн болохыг харуулж байна. Исламын улсын халиф Сирид оросын өсөн нэмэгдэж буй хүч чадлыг сөрөн эсэргүүцэж чадахгүй байна хэмээн АНУ-ыг зэмлэжээ.
ИУ бүлэглэлийн толгойлогчийн өмнөх бичлэг 2016 оны 11 дүгээр сарын эхээр гарсан.
"Тавдугаар сарын 28-нд Сирийн Ракка хотын ойролцоо Оросын нисэх хүчин агаараас цохилт өгсөнөөр ИУ бүлэглэлийн толгойлогч алагдсан байх магадлалтай" гэж энэ оны зургаадугаар сард Оросын БХЯ, ГХЯ мэдээлсэн юм.
Гэвч дараа нь уг мэдээ нотлогдоогүй бөгөөд Оросын Гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин үүнийг нотлохоос татгалзаж, харин аль-Багдади амьд сэрүүн бөгөөд Сирийн нутаг нуугдаж байгаа гэж Иракийн ДХЯ мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ