“Playboy”-ийг үндэслэгчийн нас барсан шалтгааныг тодруулжээ

“Playboy“ сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнерийн ойрын хүмүүс түүний нас барсан шалтгааныг ярьжээ. Тэрээр хэдэн өдрийн өмнө авсан халдварт өвчинг даагаагүй гэж ярьсныг TMZ сайтад мэдээлсэн байна.

Хефнер 80 нас хүрэхдээ нурууны асуудалтай болж эхэлжээ. Үүнээсээ болоод тэрээр сүүлийн жилүүдэд олны дунд цөөн үзэгдэх болсон байна. Тэрээр 2016 оны тавдугаар сард "Оныбүсгүй"-ээр шалгарсан хүнд шагнал гардуулах үдэшлэг дээр сүүлчийн удаа үзэгджээ.

Хефнер өдрийн ихэнх цагийг хэвтэж өнгөрүүлдэг байсан аж. Ийнхүү нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө нэгэн халдвар авсан бөгөөд ямар халдвар гэдгийг дурдаагүй байна.

Ойрын хүмүүсийнх нь хэлсэнээр түүний өвчин хүнд биш ч, сульдаж доройтсон бие нь түүнийг дааж чадаагүй байх хэмээн болгоомжилж байжээ.

Хью Хефнер есдүгээр сарын 27-нд Лос-Анжелес хотод 92 насандаа гэртээ нас барсан юм. “Playboy“ сэтгүүлийг үндэслэгчийн гэрээсэлснээр түүний бараг бүх хөрөнгийг хүү Купер, Дэвид, Мартстон, охин Кристи нарын хооронд хуваах аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ