"Мона Лиза" хөргийн гар зураг олдсон байна

Леонардо да Винчигийн “Мона Лиза” хөргийн эскиз байх хэмээн шинжээчдийн таамаглаж буй нүцгэн эмэгтэйн дүрс бүхий зураг Францад олджээ. Энэ талаар BBC News суваг мэдээлсэн байна.

Нүүрсээрзурсан “Монна Ванна” гэдэгзураг 1862 оноос Парис хотын ойролцоох Шантигийн цайз дахь Кондегийн музейд хадгалагдаж байгаа бөгөөд үүнийг өөр зураачийн бүтээл хэмээн өнгөрсөн бүхий л хугацаанд үзэж иржээ. Гэвч Луврын музейн ажилтнууд цуврал хайгуул хийсний дараада Винчи ч уг эскизийг гаргахад оролцсон байх хэмээн үзэх үндэслэл гарч ирсэн байна.

“Монна Ванна” болон Мона Лиза” нь адилхан хэмжээтэй бөгөөд нүүр, хоёр гарын дүрс нь хөрөг зургуудадилхан болохыг харуулж байна гэж судалгааг ивээгч Матье Делдик дурджээ. Делдик нүцгэн эмэгтэйн зургийн тухай ярихдаа “энэ тосон зургийн эх бэлдэц мөн байх” гэж хэлсэн байна.

Да Винчиг амьд сэрүүн байхад “Монна Ванна”-г зурсан бөгөөд маш сайн чанартайгаараа онцлогтой гэж Луврын музейн ажилтан Бруно Моттин нотолжээ. Гэхдээ ноорог зургийн нэг хэсгийг зураач зураагүй нь лавтай бөгөөд зургийг баруун гараар зурсан байсан. Харин да Винчи солгой хүн байсан юм гэж тэрээр хэлсэн байна.

“Мона Лиза” буюу “Жоконда”-гийн бүтэн нэрийг “Хатагтай Лиза Жокондо” гэдэг. Зургийг Да Винчи 1503-1505 онд зурсан байна. Флоренцийн торгоны худалдаачин Франческо дель Жокондогийн гэргий Лиза Герардинийг натурт суусан гэж үздэг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ