Камбожийн фермер мутант гахай үржүүлжээ

Камбожийн Бантеаймеантьеа мужийн нэг фермийн эзний үржүүлдэг “давхар” булчинтай мутант гахайны зураг бүхий бичлэг интернэт сүлжээнд тавигджээ. Фермийн эзэн зөвхөн генетикийн өөрчлөлт бүхий гахайн мах болон үрийг зардагийг “Миррор” сонинд бичсэн байна.

Фермийн эзэд зөвхөн Камбожид төдийгүй Хятадад гахайн мах их эрэлттэй байдаг учир ийм гахай үржүүлэхийг сонирхсон аж. Мутант гахай нь ердийн гахайг бодвол хэд дахин их мах авч болдог байна.

“Давхар булчинтай” гахайг 2015 онд Хятад, Өмнөд Солонгосын биологчид гаргажээ. 32 ийм гахайнаас 13 нь 13 сар амьдарч, зөвхөн нэг ньл эрүүлд тооцогдож байсан аж.

Интернет хэрэглэгчид дээрх зургийг хараад их цочирдсон байна. Ашгийн хойноос шуналтан хөөцөлддөг фермийн эзний үйлдэлд хүмүүс дургүйцэж байгаа аж. Амьтан хамгаалах PETA байгууллага Камбожийн мутант гахайны асуудлыг хэдийнэ сонирхож эхэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ