Мухар олгой биед "тустай"

Аппендикс хэмээн нэрлэгддэг хүний мухар олгойг огт ашиггүй гэж хүн төрөлхтөн олон жилийн турш үзэж ирсэн билээ. Гэвч мухар олгой нь бие махбодид багагүй үүрэгтэйг Америкийн эрдэмтэд нотолжээ.

Хүмүүсийн ихэнх нь аппендиксын үйл ажиллагаа алдагдах асуудалтай тулгарч, энэ нь мэс заслаар дуусдаг билээ. Хүний эрүүл мэнд уг 6 см урт нарийхан эрхтэнээс шалтгаалдаг болж таарч байна. Эрдэмтдийн хэлснээр аппендикс нь бие дэх ашигтай бактериудын гол эх сурвалж болдогийг хэвлэлд дурджээ. Тухайлбал, мухар олгой нь хоол боловсруулах системийн эрхтнүүдийн ойролцоо байрлаж, уг системийн хэвийн ажиллахад чухал үүрэгтэй аж.

Жишээлбэл ашигтай бактериудыг устгадаг булчин задрах тахал юмуу цусан суулга зэрэг өвчний улмаас мухар олгой өөрийн үүргийг гүйтгэх, үрэвслээс хамгаалах үүргээ хүчрэхгүй болж мэдэх юм. Ийнхүү мухар олгой үрэвссэнээс болоод нас барах явдал хөгжингүй орнуудад ч маш өндөр байдаг. Иймд мухар олгой үрэвссэн байж болох шинж тэмдэг илэрмэгц эмчид нэн даруй үзүүлэх шаардлагатайг эрдэмтэд сануулж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ