Нобелийн анагаах ухааны шагналтнууд нэн чухал нээлт хийжээ

Нобелийн физиологи, анагаах ухааны шагналтуудыг зарлалаа. Энэ нь биологийн эсийн дотоод цагийг судласан АНУ-ын мэргэжилтнүүд юм.
Бие махбодийн эсийн цаг гэгддэг циркадын мөчлөгийг зохицуулдаг молекулярын механизмыг судласан профессор Жеффри Холл, Майкл Розбаш, Майкл Янг нарт 2017 оны Нобелийн физиологи, анагаах ухааны шагнал олгожээ. Стокгольм хот дахь Каролины анагаах ухааны хүрээлэнгийн дэргэдэх Нобелийн хороо зарласан байна.
Судлаачид “эсийн дотоод цагийн” нууцыг нээж энэ механизм хэрхэн ажилладгийг тогтоожээ. Бие даасан “дотоод цаг” нь өдрийн янз бүрийн үед бидний физиологийн дасан зохицох, бэлэн байхад чухал шаардлагатай бөгөөд нойр, дааврын хэмжээ, температур, бодисын солилцоог хянадаг байна. Сайн ажиллаж байгаа мөчлөг нь хүний эрүүл мэндэд чухал гэдгийг судалгаа харуулжээ.
Америкийн эрдэмтдийн судалгаа нь маш чухал нээлт учир ийм шагнал авахаас аргагүй гэдгийг эрдэмтэд онцолсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ