АНУ-д хоригдож байсан охин Монгол биш нь тогтоогдлоо

АНУ-ын Индиана мужид монгол охиныг 10 гаруй жилийн турш хорьж байсан талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж буй. Энэ асуудлыг ГХЯ, Гадаадын иргэн харьяатын газар хамтран судалжээ. Тодруулбал, Вашингтон хот дахь Элчин сайдын яамтай холбогдон хүүхдийн асуудлыг тодруулахаар ажиллагаа явуулж байсан юм.
Тэгвэл АНУ-аас албан тоот явуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Уг тоотод "Гэрийн хорионд хоригдож байсан охин монгол охин биш болох нь тогтоогдлоо" гэх утгатай мэдэгдэл хүргүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хоригдож байсан охид нь Хятад болон Өвөрмонгол охид байсан аж. Хэргийг АНУ-ын цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ