Лас-Вегасын алуурчин хэн гэгч вэ?

Аравдугаар сарын 1-ны орой Лас-Вегас хотод хүмүүсийг буудсан 64 настай Стивен Пэддокийн намтрын зарим зүйлийг дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэн байна.
Алуурчны эцэг Бенжамин Хоскинс Пэддок Холбооны мөрдөх товчоонд хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан 10 ноцтой гэмт хэрэгтний нэг байжээ. Банк дээрэмдсэн учир 20 жил хоригдох ялаар шийтгүүлж байсан ч шоронгоос оргосныхоо дараа нэрд гарсан байна.
Холбооны мөрдөх товчооны тодорхойлолтод түүнийг “сэтгэцийн гажигтай”, “болзошгүй алуурчин” гэж бичжээ. Тэрээр 1969 оноос 1978 онднуугдаж байсан байна. “Стивен мөрийтэй тоглоомд донтой, автомат биш хэд хэдэн галт зэвсэгтэй байсан. Ах цэргийн алба хаагаагүй” гэж дүү Эрик Пэддок хэлсэн байна.
Стивен Пэддок эхнэртэйгээ ердөө зургаан жил хамт амьдарч, 27 жилийн өмнө салжээ. Аравдугаар сарын 1-ны орой түүнтэй хамт байсан 62 настай Мэрилу Дэнли гэгч эмэгтэй нь түүний гэргий биш бөгөөд тэд хоёр жил хамт амьдарсан байна.
“Fox Business” сувгаар агаарын нислэгийн “Lockheed Martin” корпорацын мэдэгдлийг иш татахдаа,Пэддок 1985-1988 онд энэ компанид ажиллаж байсныг мэдээллээд, хэргийг мөрдөн шалгахад эрх баригчидтай хамтран ажиллана гэж мэдэгджээ.
"Пэддок хэдэн сарын өмнө исламын шашинд орж, “загалмайтнуудын” эвслийн иргэдэд халдахыг уриалсан террорын “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийн уриалгыг хүлээн авсан юм" гэж уг байгууллагатай холбоотой мэдээллийн “Амак” агентлаг өмнө нь мэдээлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ