Физикийн салбарын Нобелийн шагналыг АНУ-ын эрдэмтэд хүртлээ

Энэ оны Физикийн салбарын Нобелийн шагналыг татах хүчний долгионыг бүртгэж чадсан АНУ-ын гурван эрдэмтэн хүртэхээр боллоо.

Райнер Уэйсс, Кип Торн, Бэрри Бэриш нар есөн сая кроны ($1.1 сая) мөнгөн шагналыг хувааж авах юм. Тэд Альберт Эйнштэйний таамаглаж байсан татах хүчний долгион байдгийг туршилтаар баталсан юм. Эйнштэйний энэхүү таамаглал татах хүчний ерөнхий онолын үндэс болж байв.

Энэхүү эрдэмтэд нь туршилт явуулсан Лиго-Вирго ажиглах төвийн судлаачид юм. Үүгээрээ АНУ-ийн эрдэмтэд 1901 оноос хойш Нобелийн шагнал хүртсэн 204 физикчийн араас жагсаж байна.

Профессор Уэйсс шагналын мөнгөний талыг авах бол нөгөө хоёр нь үлдсэн хагасыг хувааж авах аж.

Дашрамд дурдахад 2015 онд АНУ-ын Лиго лабораторид хоёр хар нүхний нийлэх явцаас үүссэн татах хүчний долгионыг бүртгэж чадсан нь Эйнштэйний онолын анхны баталгаа болж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ