“Ан-Нусра” бүлэглэлийн удирдлагыг устгажээ

Оросын агаар-сансрын хүчин Сирид байдаг террорын “Жебхат-ан-Нусра” бүлэглэлийн дээд удирдлагыг устгасан байна. 12 хээрийн захирагч алагдаж, террористуудын толгойлогч үхлүүт байгаа аж.Цэргийн тагнуулын албаныхан террористуудын зөвлөгөөн хийх нарийн цаг, газрыг тогтоосны дараа оросын нисэх онгоцууд тэдний штабыг бөмбөгдсөн байна. Оросын телевизийн “Вести” сувгийн цэргийн сурвалжлагч Евгений Поддубныйугтусгай ажиллагааны нарийн ширийн зүйлийг мэдээлжээ.

Тийнхүү террорын “Жебхат-ан-Нусра бүлэглэл толгойлогчгүй болсон байна. Оросын цэргийнхэн Сири дэх “Аль-Каида” бүлэглэлийн хуучин салбарын дээд тушаалын 12 захирагчийг устгажээ. Оросын Хмеймим баазад байрладаг Су-34, Су-35 нисэх онгоцууд террористуудыг зевлөгөөн хийхээр уулзаж байсан тэр агшинд цохилт өгсөн байна.

Бүлэглэлийн толгойлогч Мухамед Аль-Жуляни шархдан, өрөөсөн гаргүй болж, үхлүүт байгаа аж.Оросын батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч ингэж мэдээлсэн байна. Террористын шадар туслах, аюулаас хамгаалах албаны дарга Ахмед Аль Газийг бас устгажээ.

Үүнээс гадна, агаараас цохилт өгөх үеэр террорын байгууллагын удирдлагыг хамгаалж байсан 50 гаруй хүн алагдсан байна. Мөн олон арван хүн шархаджээ.Оросын цэргийн тагнуулынхан уулзалт хийх газар, хугацааны тухай мэдээллийг олж чадсан байна. Бие даасан тус тусдаа сувгуудаар мэдээг нягтлан шалгасныдараа л оросын цэргийн командлал цохилт өгөхөөр шийдвэрлэжээ.

Бүлэглэлийн толгойлогч амьд гарах эсэх нь одоо гол асуудал болж байна. ЖуляниСирийн нутагт олон арван удаа террорын ажиллагаа төлөвлөн, удирдаж байсан бөгөөд энэ үеэр энгийн олон зуун оршин суугч алагджээ.

Террорын"Джебхат-ан-Нусра" бүлэглэл удирдлагагүй болсон ч,Сирийн засгийн газарт ноцтой аюул учруулсаар байгаа юм. Террористуудын янз бүрийн бүлэг байгаа цагт шинэ толгойлогч гарч ирж болох юм хэмээн үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ