Умард Солонгос цохилт өгвөл хэдэн хүн хохирохыг тооцоолжээ

Умард Солонгос Сөүл, Токио хотод цөмийн цохилт өгвөл хоёр сая гаруй хүн амь үрэгдэж болно гэж БНАСАУ-ын байдалд дагнан дүн шинжилгээ хийдэг “38 North” сайтад дурдсан байна.

Шинжээчдийн дүгнэлт нь БНАСАУ баллистик пуужингийн 25 цөмийн цэнэгт хушуутай бөгөөд эдгээрийг бүгдийг ньӨмнөд Солонгос, Японы эсрэгашиглавалгэсэнпрогнозод үндэслэжээ.Цэнэгт хушуунуудын хүчин чадлыг15-аас 250 килотонн гэжүзсэн байна. Хамгийн ноцтой хувилбараар бол, 2,1 сая хүн ганцхан агшинд амь үрэгдэж, 7,7 сая хүртэл хүн янз бүрийн бэртэл гэмтэл авах ажээ.

АНУ, БНАСАУ-ын хооронд зэвсэгт мөргөлдөөн болсон тохиолдолдөдөр бүр Өмнөд Солонгосын 20 мянга орчим энгийн оршин суугч үүний золиос болно гэдгийг америкийн цэргийн шинжээчид өнгөрсөн есдүгээр сард тооцоолсон байна. Умард Солонгостой дайтах ньИрак юмуу Афганистанд халдсантай, эсвэл Ливи юмуу Сирид байлдаж байгаатай адилхан байх болно, гэхдээ энэ нь огт өөр дайн байна хэмээн олон америк хүн үзэж байгааг”Өмнөд Солонгост дөрвөн жил алба хаасан генерал РобГивенс дурджээ.

Умард Солонгос“ойрын үед” АНУ-д цохилт өгч чадах цөмийн цэнэгт хушуу бүхий тив хоорондын баллистик пуужин хийнэ гэж америкийн штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Жозеф Данфорд есдүгээр сардын 26-нд мэдэгдсэн юм. Тийнхүү одоо БНАСАУ АНУ-ын хувьд хамгийн их аюул болжбайна гэж тэр хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ