Сирийн нутгийн арван хувь нь террористуудын хяналтад үлджээ

Террорын “Исламын улс” бүлэглэлийн дайчид одоогийн байдлаар Сирийн нутаг дэвсгэрийн 10 хүрэхгүй хувийг хянаж байна. Оросын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков ингэж мэдэгдсэнийг Интерфакс агентлаг уламжилжээ.

“Оросын агаар-сансрын хүчин ИУ бүлэглэлийн эсрэг тэмцэлд 2015 оны есдүгээр сарын 30-нд орсон үеэс халифатын хяналтад байдаг нутаг дэвсгэр 10 хүрэхгүй хувь болж хуимигдсан” гэж Конашенков мэдээлсэн байна. Түүний хэлснээр, 2015 оны есдүгээр сарын 30 гэхэд Сирийн нутгийн ойролцоогоор 90 хувь нь ИУ бүлэглэлийнхний хяналтад байжээ.

АНУ тэргүүтэй эвслийнхэн Сири, Иракийн нутгийн 90 хувийг чөлөөлсөн мэтээр “Эхо Москвы” радиостанцын сайтад тавигдсан америкийн сэтгүүлч Майкл Бомын нийтлэлийг БХЯ-ны төлөөлөгч тайларлахдаа, “тэгэхэд,АНУ-ын цэргийн бүхий л стратеги нь халифатын давшилтыг ажиглаж, сирийн сөрөг хүчинд туслах нэрийдлээр зандалчдыг зэвсэглэж, Сирийн хууль ёсны засгийн газрыг түлхэн унагаах хүртэл хичнээн өдөр үлдэж байгааг тоолж суухад л оршиж байсан юм” гэжээ.

Оросын цэргийн нисэгчид Сирийн засгийн газрын хүсэлтээр 2015 оны есдүгээр сарын 30-нд Сири дэх террорын бүлэглэлүүдэд цохилт өгөхөд оролцож эхлэсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ