Киевийн эрх баригчдын аймшигт хэргийн тухай

Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө БН Донецк Ард Улсыг Украины зэвсэгт хүчин тус улсын зүүн өмнөд нутагт малайзын Boeing-777(МН-17 нислэг) нисэх онгоцыг санаатайгаар сөнөөсөн гэж Украины зэвсэгт хүчний дэд хурандаа Роман Лабусов үзэж байна.
Түүний хэлснээр сүйрэл болсны дараа Украины тусгай албаныхан уг эмгэнэлт явдалд БН Донецк Ард Улс холбогдолтой мэт хуурамч “баримт бичгүүдийг” зориудаар зохиожээ. “Украины талаас хэн ч мөрдөн шалгалт явуулаагүй” гэж ярьсан байна.
“Нисэх онгоцыг зориудаар сөнөөсөн нь тодорхой. Энэ бол хамгийн аймшигтай гэмт хэрэг. БН Донецк Ард Улс, түүний хамгаалагчдыг муучлахын тулд л ингэж сөнөөсөн хэрэг” гэж дэд хурандаа хэлжээ.
Тэрээр мөн Украинд гадаадын улсуудын оролцоогүйгээр улс төрийн ганц ч шийдвэр гаргадаггүй гэж мэдэгдсэн байна.
Дэд хурандаа Роман Лабусов олон нууц баримт бичигтэйгээр БН Донецк Ард Улсын талд оржээ. Энэ нь Донбасс, Оросын талаар Украины тусгай албадын явуулж байсан үйл ажиллагааны тухай баримт бичиг байсан байна. Сүүлийн үед Лабуов Мариуполь хот дахь Украины аюулаас хамгаалах албаны нууц холбооны салбарынзахирагч байжээ.
Амстердам хотоос Куала-Лумпур руу нисч явсан Boeing-777 нисэх онгоц 2014 оны долоодугаар сарын 17-нд Донецк мужид сүйрсэн билээ. Нисэх онгоцонд сууж явсан бүх 298 хүн амь үрэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ