Европын холбооны экспорт буурчээ

Оросын эсрэг хориг арга хэмжээ болон Оросын зүгээс авсан хариу арга хэмжээний улмаас Европын холбооны экспорт үлэмжсэн буурсныг Австрийн эдийн засгийн судалгааны WIFO хүрээлэн мэдээлжээ.

Эдийн засагчдын тооцоолсноор 2014-2016 онд экспорт 10,7% буюу ойролцоогоор 30 тэрбум ам.доллараар буурсан байна. Үүнээс Грек, Кипр, Хорват улс хамгийн ноцтой хохирол хүлээжээ.

Экспорт зүй ёсны шалтгаанаар буурсныг мэргэжилтнүүд онцолсон байна. Бүхэлдээ худалдааны эргэлт 2013 онд 120 тэрбум евро байсан бол, өнгөрсөн онд 72 тэрбум болж буурчээ.

Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ намрын сүүлчээс үйлчилж эхлэх юм. Гэвч хориг арга хэмжээг чангатгах хүлээлт одоо бүр мэдэгдэж байгаа бөгөөд “Умардын урсгал-2” төслийн барилгачид санхүүгийн хомсдолтой тулгараад байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ