Шумахер намхан болжээ

“Формула-1”-ийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер 14 сантиметрээр намхан болсоныг Auto-bild.ro сайтад мэдээлсэн байна.

Уг сайтын мэдээлснээр 48 настай Шумахер дахин унтаа байдалд байгаа аж. Түүнийг хиймэл амьсгалын аппаратад байнга залгаж, эмч нар ажиглаж байгаа гэнэ. Тэрээр 174 сантиметр өндөр байсан бол, одоо 160 сантиметр болж, жин нь 74-өөс 45 килограмм болж хасагдсан байна.

Шумахерын гэргий Коринна нөхөн сэргээх эмчилгээг үргэлжлүүлэхээр түүнийг АНУ-д авч явах бодолтой байгаагаа есдүгээр сарын 20-нд мэдээлсэн юм.

Шумахер одоо Швейцарын Женев нуурын эрэгт өөрийн харшид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Тэрээр 2014 оны есдүгээр сард эмнэлгээс буцаж ирсэн юм. Мөн оны зун түүнийг унтаа байдлаас гаргасан байна.

Шумахер Альпийн нурууны Мерибель баазын хавьд уулын цанаар гулгаж яваад гавлын яс-тархины гэмтэл авсан юм. Түүнийг ухаангүй байхад нь нисдэг тэргээр Греноблийн эмнэлэгт хүргэж, хэд хэдэн удаа мэс засал хийжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ