"Аюултай" бага гараг дэлхий рүү чиглэж байна

2012 TC4 гэдэг жижиг гараг энэ сарын 12-нд дэлхийд аюултай байж болох зайд буюу барагцаалбал 43 мянган км дөхөж ирэх гэнэ. Энэ талаар АНУ-ын агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (НАСА) болон Европын сансрын агентлаг мэдээлсэн байна.

Урьдчилан тооцоолсноор дэлхийг урагшлах тусам бага гарагуудын бүсэд эдгээр сансрын биетийн нэг нь унах магадлалтай аж.

Саяхан Хятадад агаар мандалд орж ирмэгцээ дэлбэрсэн бага гарагийн зургийг авсан юм. НАСА уг сансрын биетийн хэмжилтийг хийж чаджээ. Бага гараг дэлбэрснээр 0,54 килотонн энерги ялгаруулсан нь 540 тонн тротилын дэлбэрэлттэй тэнцүү байсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ