Ухаалаг утсаар байнга тоглосноос болж сохорчээ

БНХАУ-ын оршин суугч нэг бүсгүй гар утсан дээрээ удаан хугацаагаар тоглосны эцэст хараагүй болжээ. 21 настай бүсгүйн өрөөсөн нүд харахаа больсон байна. Эмч нар түүнд “баруун нүдний торлогийн артерийн бөглөрөл” гэсэн онош тавиад,энэ ньнүд хэт их чилснээс болсон хэрэг гэдгийг тайлбарлажээ.

“Би ажилгүй өдрүүддээ өглөө 6 цагт босч, цайгаа уугаад 16 цаг хүртэл тоглодог. Дараа нь хоол идчихээд унтахаар хэвтсэнээр шөнийн нэг цаг хүртэл тоглодог. Заримдаа тоглоомондоо улайраад идэж уухаа ч мартчихдаг” гэж бүсгүйн хэлснийг РИА Новости агентлаг дурдсан байна.

“Ухаалаг утас болон планшетаас болоод хүүхдүүд хараагүй болох нь ихсэж байна. Хүүхдүүд гажетаас салдаггүй, компьютерын дэлгэцний өмнө хэтэрхий удаан суудгаас ингэж байгаа юм. Ийнхүү сургуульд орохоосоо өмнө хүүхдүүдийн ойрын хараа муудаж, гуравдугаар анги гэхэд сурагчдын 50%-д нь энэ асуудал ажиглагдаж байна” гэж ОХУ-ын Эрүүлд мэндийн яамны харьяа эрдэм шинжилгээний төвийн нүдний мэргэжилтнүүд мэдэгдэж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ