Трампын анхны гэргий: Би эрх чөлөөнд дуртай

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын анхны гэргий Ивана Чех улсад элчин сайдаар суугаач гэж хүссэнАмерикийн төрийн тэргүүний саналыг яагаад хүлээж аваагүй тухайгаа ярьжээ. Энэ талаар радио-телевизийн CBS суваг мэдээлсэн байна.
"Хэрвээ хүсвэл энэ албан тушаалд ажиллаач гэж ерөнхийлөгч надад санал болгосон юм" гэж Ивана хэлжээ.Гэвч Трампын анхны гэргий өөрийн эрх чөлөө, амьдралын хэв маягаа алдахыг хүсээгүй байна.
“Би яагаад Миамигийн өвөл, Сан-Тропын зун, Нью-Йоркийн намар-хавраас салах ёстой юм? Миний амьдрал сайхан байгаа” гэж Ивана дурджээ.
Ивана Зельничкова (Трамп) Чехословакт төрсөн юм. Тэрээр Трампын анхны гэргий болж 1977-1992 он хүртэл хамт амьдарсан байна. Жүжигчин, фотомодель байсан энэ эмэгтэй сүүлийн жилүүдэд бизнес эрхэлж нэг бус удаа ном бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ