Хятадад авлигын хэргээр 1.3 сая хүн шийтгүүлжээ

Ши Зиньпиний засгийн газрын явуулж буй авлигын эсрэг ажлын явцад 2013 оноос барагцаалвал 1,3 сая намын кадр ажилтан шийтгэгдсэн байна. Энэ талаар ХКН-ын сахилга бат шалгах төв комиссоосмэдээлжээ.

Хяналтын байгууллагууд сүүлийн таван жилд нийтдээ намын 155 мянган байгууллагыг (намын бүх бүтцийн бараг 95%) шалгасныг хэвлэлд дурдсан байна.

Комиссын мэдээгээр авлигын хэргээр хот, суурингийн 648 мянган ажилтан шийтгүүлсэн бөгөөд тэдний хэргийг том биш гэж үзжээ.

Нам, төрийн байгууллагын ажилтнуудын холбогдсон авлигын сүлжээний хэргийг цаашид мөрдөн шалгуулахаар 65 мянга гаруй тусдаа хэргийг шүүхийн байгууллагад шилжүүлсэн байна.

Ингэж мөрдөн шалгахад доод зиндааны ажилтнууд давамгайлж байгаа хэдий ч, намын зарим томхон зүтгэлтэнд БНХАУ-ын хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэсэн байна.

Тэд албан тушаалаа урвуулан ашигласан төдийгүй намын дүрэм зөрчиж, авлигын хэрэгт холбогдсон буруутай аж.

Ши Зиньпинийг ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болсон таван жилийн өмнөөс уг кампанит ажил эхлэсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ