Японы доод танхимын сонгуулийн ажил эхлэв

Энэ сарын 22-нд явуулахаар товлосон Японы парламентын гол танхим болох доод танхимын сонгуулийн өмнөх кампанит ажил болон нэр дэвшигчдийг бүртгэх ажил өнгөрсөн мягмар гарагт орон даяар эхэлжээ. Доод танхимын 465 суудалд 1100 орчим хүн өрсөлдөх төлөвтэй байна. Ингэхдээ 289 суудал нь нэг мандаттай тойргуудад, үлдсэн 176 суудал нь намын нэрсийн жагсаалтаар шийдэгдэх аж.

Ерөнхий сайд Шинзо Абэ доод танхимыг тараахаар шийдвэрлэсэн нь ээлжит бус сонгууль явуулах шалтгаан болсон байна. Ингэснээр эрх баригч Либерал-ардчилсан нам БНАСАУ-ын эргэн тойрны байдал дордсон нөхцөлд аюулгүй байдлыг хангах салбарын бодлогыг үргэлжүүлж, эдийн засаг, нийгмийн хэд хэдэн шинэтгэл хийх зорилгоор өөрийн байр суурийг хадгалж, хүн амын дэмжлэг авахаар тооцоолж байгаа ажээ.

“Иомури” сонины газраас есдүгээр сарын 7-8-нд явуулсан олон нийтийн сүүлчийн санал асуулгаас үзвэл сонгогчдын 32 хувь нь Либерал-ардчилсан намын төлөө санал өгөх бодолтой байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ