БНАСАУ-ын удирдагчийн дүү улс төрийн товчоонд томилогджээ

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эмэгтэй дүү Ким Ё Жон тус орны эрх баригч намд шинэ албан тушаалд томилогдсон байна. Одоо тэрээр улс төрийн болон цэргийн холбогдолтой асуудал шийдвэрлэхэд оролцоно гэж “USA Today” сонинд бичжээ.

Уг сонин Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээг иш татаад, 28 настай Ким Ё Жоныг эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны улс төрийн товчооны орлогч гишүүнээр аравдугаар сарын 8-нд сонгосныг дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ