Каталонийн тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зуржээ

Каталонийн засгийн газрын тэргүүн Карлес Пучдемон болон Испанийн мужийн бусад удирдагчид тус бүс нутгийг Испаниас тусгаарласныг тунхаглах тухай баримт бичигт гарын үсэг зуржээ. Гэхдээ баримт бичиг хараахан хүчин төгөлдөр болоогүй байна.
“Бие даасан, эрх зүйт, ардчилсан тусгаар улсын хувиар Бүгд Найрамдах Каталони Улсыг тунхаглаж байна” гэж баримт бичигт дурджээ. Баримт бичигт Карлес Пучдемон, түүний орлогч Ориол Жункерас, Каталонийн парламентын дарга Карме Форкадель болон хууль тогтоох байгууллагын 72 депутат гарын үсэг зурсан байна.
Хэрвээ хямралыг эв зүйгээр зохицуулах тухай Каталони болон Испанийн хэлэлцээ бүтэлгүйтвэл тунхаглалын талаар санал хураалгахаар Каталонийн парламентад оруулна гэдгийгхэвлэлд мэдээлжээ.
Тусгаар тогтнолыг тунхаглах тухай баримт бичигт Каталонийн удирдагчид гарын үсэг зурсны дараа Испанийн засгийн газар өнөөдөр (аравдугаар сарын 11-нд) Сайд нарын зөвлөлийг яаралтай хуралдуулах аж.
Испанийн засгийн газрын орлогч дарга Сорайя Саэнс де Сантамария хэлэхдээ "Тусгаар тогтнолоо зарлах тухай Каталонийн засгийн газрын тэргүүн Карлес Пучдемоны мэдэгдлийг Испанийн эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй. Байдлыг улам тогтворгүй болголоо" гэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ