Трамп БНАСАУ-ын эсрэг ажиллагааны хувилбаруудыг хэлэлцжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт тус орны хүчний байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж,Умард Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулах хувилбаруудыг хэлэлцсэн байна. Энэ талаарЦагаан ордны хэвлэлийн албаны мэдэгдлийг иш татан The Hill сайтад ингэж бичжээ.
Америкийн төрийн тэргүүн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхлэдэг хүмүүстэй уулзсан байна. Трамп батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис, штабуудын дарга нарын хорооны даргагенерал Жозеф Данфорд нарын мэдээллийг сонссоныг хэвлэлийн албанаас дурджээ.
“Умард Солонгосыналиваа түрэмгийлэл юмуу хэрвээ шаардлагатай бол,Умард Солонгосоос АНУ болон түүний холбоотнуудыгцөмийн зэвсгээр сүрдүүлж байгаагийн хариуд авах хувилбаруудыг хэлэлцэхээр тэдэнтэй уулзсан юм” гэж мэдээнд тэмдэглэсэн байна.
Америкийн цэргийнхэнУмард Солонгосын байдлыг шийдвэрлэхийн тулд хүчний хувибларуудад бэлтгэх ёстой гэж Жеймс Мэттис даваа гарагт мэдэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ